logo
АНУ-ын Баарын холбооны зөвлөх Хууль зүйн яаманд ажиллаа

АНУ-ын Баарын холбооны зөвлөх Хууль зүйн яаманд ажиллаа

2013/02/18
Удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн урилгаар АНУ-ын Баарын холбооны зөвлөх Tom Russell энэ сарын 4-8-ны өдрүүдэд манай улсад ажиллаа. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон ажлын хэсгийхэнтэй уулзаж, Баарын холбооны бүтэц, хуулийн хэрэгжилтийн зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

Зөвлөх Монголд ажиллах хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчидтэй уулзаж, өмгөөлөгчийн ур чадвар, ёс зүйн талаар сургалт хийж, тэдний сонирхсон асуултанд хариулсан байна. Түүнчлэн хуульчдын дунд хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр, эрх зүйн зохицуулалт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой боловсруулж буй Нөхөрлөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Хууль зүйн яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш