"Берлинале" олон улсын 63 дугаар кино наадмын үеэр зохион байгуулагдаж буй "Синема Тотал" 6 дугаар кино наадмын хүрээнд монголын кино урлагийн тухай „FilmTalk“ хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Берлин хотноо зохиогдлоо.
Монголын кино урлагийг танилцуулах уг арга хэмжээг Берлин дахь ЭСЯ, "Синема Тотал" кино наадмыг зохион байгуулагч Унгарын соёлын төв "Коллегиум Хунгарикум" хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг нээж ЭСЯ-ны соёлын атташе Ч.Батбилэг, тус төвийн захирал К.Тогай нар үг хэлэв.
Oлон улсын кино урлагийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон уг хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, кино найруулагч С.Батмөнх нар оролцож, монголын соёл, кино урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, уригдсан зочидтой "Берлинале" кино наадмаар гарч буй кино бүтээлүүдийн талаар сэтгэгдлээ хуваалцав. Хэлэлцүүлэгийн үеэр "Эгшиглэн" хамтлаг монголын язгуур урлагийн тоглолт хийлээ.