Улсын Их Хурлын 2012 оны намрын /эхний/ ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Иргэний нисэхийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тус тус хэлэлцүүлэн батлуулах, Жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, малчид болон арьс ширэн эдлэлээр үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арилжааны нөхцөлтэй томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулах зорилгоор дотоод, гадаадын бондын зах зээлд үнэт цаас гаргахыг зөвшөөрөн шийдвэрлэх, 2013 оны Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох яам, байгууллагын тайлан, мэдээлэл сонсох зэрэгт үндсэндээ төвлөрлөө.
Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 20 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 70 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор200 гаруй цаг зарцуулсан байна.
Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 20 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 70 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор200 гаруй цаг зарцуулсан байна.