Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг тохиолдуулдан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо болон худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 17 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр гардуулан өглөө. Алтан гадас одонгоор Ц.Отгонбаяр, Ж.Сүхбаатар, С.Оюунчимэг, Э.Мөнхөө нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар С.Батбаатар, А.Уртнасан, Д.Лхагважав, Э.Нямцэцэг, Д.Нарантуяа, С.Оюун, П.Цэрэндэжид, Л.Энхбаяр, С.Ган-Очир, Г.Дашдорж, Н.Тогоонхорол, Г.Долгорсүрэн, А.Магнайсайхан нар шагнагдлаа. Эдгээр хүмүүст ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг баяр хүргээд, олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэх үүргийг давхар өгч байгааг тодотгон хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.