logo
Хятадын

Хятадын "Шинэ зүүнийхэн" Умард Солонгосыг дэмжиж байна

2013/02/19
Хятадын зарим интернет сайтуудад Умард-Солонгосын цөмийн туршилтыг дэмжисэн “шинэ зүүнийхний” нийтлэлүүд нийтлэгдэж эхлэв. Энэ нь БНАСАУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлсэн хятадын эрх баригчдын албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна.

БНАСАУ-д хийсэн  цөмийн гуравдахь туршилтыг бахархалтай тайлбарласан тайлбарууд бүхий мэдээллүүд хятадын “Үл гүйцэлдэх хэрэг” болон “Улааны дуунуудыг сонирхогчдын нийгэмлэгийн“ сайтууд дээр гарчээ. Энэ хоёр сайт нь Хятадын ардчилсан өөрчлөлтүүдийг шүүмжилдэг ба Маогийн үеийн тухай материалуудыг цөөнгүй нийтлэдгээрээ нэртэй ажээ. Чунцины намын үүрийн нарийн бичгийн дарга Бо Силайтай холбоотой хямралын үед “Үл гүйцэлдэх хэрэг” сайт нь олон хүний “зүүний үзэл суртлын эргэлтийн” удирдагч хэмээн үзэж байсны нэгэн адил түүний талд байсан. Гэтэл одоо болтол сайтын гол сэдэв нь Мао Зедуны өвийн онолыг юм уу, аль эсвэл БНХАУ-ын дотоодын заалтуудыг хөндөж ирсэн. Гэхдээ сүүлийн нийтлэлүүд нь “зүүнийхний” тус улсын удирдагчдын явуулж байгаа гадаад бодлогод сэтгэл дундуур байгааг харуулж байна.

“Үл гүйцэлдэх хэрэг” сайтан дээр нийтэлсэн Умард-Солонгосын удирдагч Ким Чен Унд илгээсэн захидалд Умард Солонгос янз бүрийн зүүний харгис хүчнийхний дарамт шахалтыг даван туулж, цөмийн туршилт амжилттай явуулсан нь Солонгосын хөдөлмөрийн нам болон нөхөр Ким Чен Уны армийг болон БНАСАУ- ын ард түмнийг социалист хүчтэй гүрэн барьж байгуулахад чадвартай болон эрс шийдэмгий байгааг гэрчилж байна гэжээ. Харин Хятадын албан ёсны ХМХ-үүд БНАСАУ-ын цөмийн туршилтын хөтөлбөрийн  эсрэг эрс ширүүн мэдээллүүдийг цацаж байна.

Зарим нэг зүүний суртал нэвтрүүлэгчдийн “социализмын сонирхолуудыг дамжуулах үүднээс” өөрсдийн орны засгийн газрыг шүүмжлэхэд ашигладаг хэрэгсэл нь болдог. Тэгээд «Ким Чен Ынд бичсэн захидалд” ХКН-ын удирдлагын дотор ЗХУ-ад байсны нэгэн адил, нам болон ард түмнээс урвасан урвагчдад арга хэмжээ “авах талаар дурдсан нь санаандгүй хэрэг биш юм. Энэ нь улс төрийн салбарын их биш, харгис хэсэг гэхдээ тооцооноос хасч үл болно.

Орчин үеийн Хятад улсад харгис зүүнийхэнд тэжээлтэй орчин болон нийгмийн дэмжлэгийн хэсэг зориулагдсан байна. Мэдээж хэрэг, хятад улс БНАСАУ-ын цөмийн туршилтыг дэмжиж байна гэж бичиж байгаа. Тэд хүсч байгаагаа, бодит мэтээр өгүүлж байна. Хятадын ард түмний дийлэнхи нь БНАСАУ-ын сүүлийн үйл явдлуудад сэтгэл дундуур байна. Гэхдээ хүн амын 5-10% магадгүй, ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй.

Хятадыг зүүний хувилбаруудаар хөгжүүлэхтэй холбоотой ялагдал нь Бо Силайн хэрэгтэй хүчтэй холбоотой ч, тус улсын нийгмийн үзэл-суртал – улс төрийн байдал хүнд хэвээр байна. Зүүн жигүүр 2012 оны хаврын үйл явдлын өмнө байсны нэгэн адил нийгмийн тодорхой санааг төвлөрүүлэх чадвартай юм. Яагаад гэвэл, Хятадын эдийн засаг-нийгмийн байдал нийгмийн хөрөнгийн чинээлэг давхарга үүссэнээс болоод хурц байгаа бөгөөд энэ санаа нь “хуучин социализмд буцаж орох” хөрсийг бий болгож байна. Түүнчлэн, зүүнийхний талд Японтой нутаг дэвсгэрийн маргаанд “шийдтэй арга хэмжээ авахгуй” байгаа засгийн газрын бодлогод дундуур хүмүүс нэгдэж байна. Харин Умард-Солонгос нь ядуу буурай, сул дорой ч гэсэн АНУ-тай сөргөлдөж байгаа тусгаар тогтносон улсын хувьд тэдэнд жишээ болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш