logo
Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар уулзлаа

Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар уулзлаа

2013/02/20

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар, армийн генерал С.К.Шойгутай уулзаж төлөвлөсөн ёсоор хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа хоёр сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Өнөөдөр сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн  “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпорацийн үйл ажиллагаатай танилцана.

Маргааш мото буудлагын 5 дугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцах юм.

Мөн маргааш үдээс хойш Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзалт хийнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш