ОХУ-ын Ставропольскийн хязгаарт хууль сахиулах байгууллагынхан шашины хэт даврах бүлэглэлийн 2 гишүүнийг баривчилсан талаар Үндэсний терроризмын эсрэг хороо мэдээлсэн байна. Дээрх этгээдүүд нь өнгөрсөн онд Карачаево-Черкесид цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан болон терроризмын гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэн холбооны шугамаар эрэн сурвалжлагдаж байжээ.