БНСУ-ын иргэд Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсэгт хоёрдугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Berna маркын 43-31 СЭА улсын дугаартай суудлын автомашинтайгаар нэвтэрсэн байна. Тэд хилийн шугам дагуу явж фото зураг авч, бичлэг хийж байсныг хилчид илрүүлэн саатууллаа. Солонгос улсын иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, авсан бичлэг, гэрэл зургийг устгаж, дахин хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулсан байна.