Хилийн 0108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд Эрээний чиглэлд явж байсан УАЗ-469 маркийн 04-86 ДГА улсын дугаартай суудлын автомашины хойд тэнхлэгт зургаан ширхэг чонын арьс нуун хилээр гаргахыг завдсан байна. Энэхүү үйлдлийг хилчид илрүүлэн шалгахад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн иргэн Д.Бор гэгч болохыг тогтоожээ. Д.Борыг авч явсан эд зүйлийнх нь хамт Замын-Үүд дэх Хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.