Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай , “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын тухай” , “Гудамж нэрлэх тухай” асуудлуудыг хэлэлцэнэ .Хуралдаан 02 сарын 20-ны 10 цагт НЗДТГ-ын “А” танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ