logo
Хакеруудын ард Хятадын армийнхан байгаа хэмээн америкийн шинжээчид үзэж байна

Хакеруудын ард Хятадын армийнхан байгаа хэмээн америкийн шинжээчид үзэж байна

2013/02/20
Хятадын Ардын чөлөөлөх арми дэлхийн хамгийн тэрслүүд хакеруудыг хяналтдаа авсан байна гэж  Франс Пресс агентлаг америкийн Mandiant компанийн мэдээллээс иш татан уламжлав. Мэдээллийн аюулгүй байдал дээр ажиллаж байгаа америкийн энэхүү компани сүүлийн гурван жилд мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Америкийн сонин, төр захиргааны байгууллага, компаниудыг дайрч байгаа хакерууд Хятад улсад байрласныг  шинжээчид илрүүлсэн байна.

Хятадын засгийн газар эдгээр хакерыг халхалж байна гэж Mandiant компани мэдэгдэв. АРТI хэмээх нэгэн бүлгийн кибер дайралтын тоот ул мөрийг Шанхайн захад байгаа нэгэн байшин хүртэл мөрдөн дагаж ажигласан аж. Энэ бүлэг ХАЧА-д шууд хамаатай бөгөөд хятадын засгийн газраас дэмжлэг авч байна гэж америкийн тал үзсэн юм.

Энэ оны 2-р сард хакерууд New York Times Wall Street Jornal болон Twitter ба Интернетийн сүлжээний хэд хэдэн салбарыг дайрсан билээ. Хятадын хакерууд хятадын удирдагчдын тухай мэдээлэл нийтлэсний хариуд ийнхүү дайрсан бололтой гэж Франс Пресс агентлаг тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш