logo
Челябинскийн солир 10 мянган тонн жинтэй  байжээ

Челябинскийн солир 10 мянган тонн жинтэй байжээ

2013/02/20
2-р сарын 15-нд Оросын Уралд унасан чебаркулын солир бараг 10 мянган тонн жинтэй байсан гэж Америкийн сансрын агентлаг (НАСА) дүгнэв. 7 мянган тонн жинтэй хэмээн урьд тус агентлаг үзсэн билээ. Америкийн «Уолл стрит жорнал» сонин энэ тухай мэдээлжээ. НАСА-гийн тооцоолсноор тэнгэрийн биет тэсрэсэн үеэр ялгаран гарсан энерги 500 килотоннд хүрсэн ажээ. Энэ нь Хиросима дээр хаясан бөмбөгийн хүчин чадлаас 30 дахин илүү юм байна. Чебаркулын солир хэр хэмжээгээрээ тунгуссынхны дараа хоёрт орж байна гэж НАСА-гийн шинжээчид үзжээ. Нэгэн шинжээчийн сонинд мэдээлсэнчлэн барагцаалбал 100 жил дутамд ийм үзэгдэл гарч байдаг гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш