logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд хатагтай Гинер Райхл-тай уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд хатагтай Гинер Райхл-тай уулзав

2013/02/21

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Гинер Райхл болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Элчин сайд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Австри Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг дахин нотлов.

Сайд Н.Удвал уулзалтаар Австрийн Засгийн газраас олгох нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн чадавхийг сайжруулах төслийн санхүүжилт болон бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тэрбээр дээрх төсөл нь Монгол улс дахь хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой төдийгүй 2013 oнд тохиох Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг болох тул төслийг 2013 онд багтаан хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Австри улсад албан ёсны айлчлал хийх урилга ирүүлсэн явдалд талархлаа илэрхийлж, айлчлалын товыг ойрын хугацаанд дипломат шугамаар хүргүүлэх болно хэмээснээр уулзалт өндөрлөв
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш