logo
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Оны алдартан” өргөмжлөл гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Оны алдартан” өргөмжлөл гардан авлаа

2013/02/21

Он оны өнгийг тодорхойлж, улирч буй жил хийж бүтээсэн ажил амжилтаар манлайлсан 9 эрхмийг үндэсний өдөр тутмын “Өнөөдөр сониноос “Оны алдартан”-аар өргөмжлөн  тодруулдаг уламжлалтай. 12 дахь жилтэйгээ золгож байгаа тус шалгаруулалт нь олон нийтээс  санал авч алдартнуудаа тодруулдгаараа онцлогтой бөгөөд өнгөрсөн Луу жилийн оны 9 алдартанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг нэрлэжээ. Энэ удаагийн шалгаруулалтын санал асуулгад улс төр, урлаг соёл, спорт, бизнесийн салбарынхан оролцсоноос нийслэлийн Засаг дарга 30 оноогоор дөрөвт  шалгарсан байна. Хүндэт өргөмжлөлийг “Өнөөдөр“ сонины Ерөнхий эрхлэгч  Б.Нандинтүшиг, нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд гардууллаа . Энэ үеэр “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлэхдээ “Таныг шинэ ажилд томилогдсоноос хойш   гаргасан шийдвэр, зохицуулалтууд иргэд ,олон нийтийн талархлыг хүлээж богино хугацаанд багагүй өөрчлөлт, шинэчлэлийг нийслэл хотод бий болгосон нь энэ удаагийн санал асуулгад оролцогчдын үнэлэлтээс харагдаж байсан” гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Та бүхний санаачлан 12 жилийн турш тасралтгүй зохион байгуулсан арга хэмжээ бидэнд ажлын том урам өгдөг. Нийслэлийн иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэн ажиллах нь миний гол үүрэг учир цаашид улам хичээн ажиллах болно” хэмээн хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш