logo
АНУ байгууллагууд болон компаниуд руу дайрах хакеруудын дайралтуудаас түгшиж байна

АНУ байгууллагууд болон компаниуд руу дайрах хакеруудын дайралтуудаас түгшиж байна

2013/02/21

Америкийн байгууллагуудын болон компаниудын сайт руу дайрах кибер атакуудад өсөн нэмэгдэж байгаад АНУ түгшиж байна. Дайралтуудын тухай баримт мэдээнүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр мэдэгдэл хийв.

Уг мэдэгдлийг өчигдөр гарсан америкийн Mandiant компаний америкийн сайтууд руу дайрч байгаа хятадын хакеруудын цаана хятадын арми зогсож байгаа тухай илтгэлд дурьдсныг тайлбарлах хүсэлтийн хариу болгож хийжээ.

Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдэлдээ, АНУ байнга Хятад улсад АНУ-ын үндэсний аюулгүй байдалд төдийгүй эдийн засгийн ашиг сонирхолуудад заналхийлэх хятадын кибератактай холбоотой түгшүүрийг байнга илэрхийлж байдаг.

Хятад улс америкийн эл кибератакад буруутайгаа няцаадаг. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс хакеруудын дайралтуудад нэрвэгддэг орнуудын нэг бөгөөд тэдэнтэй тууштай тэмцэх болно гэжээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш