logo
Болгарын ерөнхий сайд Бойко Борисов засгийн газар огцорсон тухай парламентад зарлан мэдээлэв

Болгарын ерөнхий сайд Бойко Борисов засгийн газар огцорсон тухай парламентад зарлан мэдээлэв

2013/02/21
Өнөөдөр Болгарын ерөнхий сайд Бойко Борисов засгийн газар огцорсон тухай парламентад зарлан мэдээлэв.«Жагсагчид хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай мөргөлдөхөд хүргэсэн засгийн газрын гишүүн хэвээр байхыг хүсэхгүй байна» гэж тэрээр мэдэгдэв. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн улсорон  даяар өрнөж, цагдаагийн газраас байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан зохих шийдвэр гаргажээ. Болгарын оршин суугчид орон сууц, нийтийн ахуйн үйлчилгээний төлбөр нэмэгдснийг эсэргүүцэж байна. « Ард түмэн бидэнд засгийн эрх олгосон. Өнөөдөр мөн эрхийг буцаана» гэж ерөнхий сайд хэлжээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш