logo
Орос, Хятадын ГХЯ-ны тэргүүн нар орос-хятадын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар хэлэлцэнэ

Орос, Хятадын ГХЯ-ны тэргүүн нар орос-хятадын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар хэлэлцэнэ

2013/02/21

Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БНХАУ-ын ГХЯ -ны тэргүүн Ян Цзечи нар нь Москвад явуулах яриа-хэлэлцээрийн явцад энэ жил зохиогдох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэн ярилцана. Яриа хэлэлцээр нь 2-р сарын 20-22 ны өдрүүдэд хятадын өндөр албан тушаалын дипломатын Орос улсад хийх айлчлалын үеэр явагдах юм. Ян Цзечи болон Сергей Лавров нар Орос, Хятадын хоёр талын харилцааны хөгжлийн асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхий дахины тулгамдсан асуудлуудаар ярилцах болно гэж Орос улсын ГХЯ-аас уламжлав.

Москва, Бээжин хоёрыг даяаршлын болон бүс нутгийн үндсэн сэдвүүдээр ойртох юм уу, байр суурийн давхцал холбож байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Орос болон Хятад улс нь харилцан ажиллагаагаа олон талт БРИКС болон “Их хорийн” хэмжээний үйл ажиллагаануудад нэмэгдүүлж байгаад нэгдүгээр зэргийн ач холбогдол өгч байна. Хоёр тал АНД-н бүсэд аюулгүй байдлын болон бүс нутгийн бүх орнуудын тогтвортой хөгжлийн ашиг сонирхорлуудыг тусгасан шинэ уран барилгыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг чухал зорилтоо гэж үзэж байна.

Орос болон Хятад улсууд нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмууд дээр суурилан нээлттэй, тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байна. Солонгосын хойгийн хувьд гэвэл, Москва болон Бээжин нь тус бүсэд цөмийн зэвсэгийг дэлгэрүүлэхгүй байхын төлөө байж, солонгосын хойгт байдлыг хурцатгах аливаа үйл ажиллагаанаас тууштай түдгэлзэхийг уриалж байна.

ГХЯ-нд орос-хятадын олон улсын хамтын ажиллагааны гол чухал сэдвүүдийн дунд Афганистаны сэргээн босголтонд дэмжлэг үзүүлэхэд болон тус улсын нутаг дэвсгэрийн террорист болон мансууруулах бодисийн заналхийллийг урьдчилан сэргийлэх сэдэв хэмээн дурьджээ. Орос болон Хятад улсууд нь үзэхдээ, Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн байдлын зохицуулалт нь эрх зүйн талбарт болон энхийн замаар явагдах ёстой гэж ГХЯ тэмдэглэв
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш