logo
Орос улс болон Арабын орнуудын холбоо сирийн дотоодын яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд туслахаар тохиролцов

Орос улс болон Арабын орнуудын холбоо сирийн дотоодын яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд туслахаар тохиролцов

2013/02/21
Орос улс ба Арабын орнуудын холбоо сирийн дотоодын мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор харилцан ажиллагаа явуулахаар тохиролцсон гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Хоёр тал Сирийн засгийн газар, сөрөг хүчний шууд яриа хэлэлцээ хийхэд туслахаар бүх боломжоо ашиглана гэж Лавров Москвад орос-арабын хамтын ажиллагааны анхны форумын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Сайдын хэлснээр эдүгээ засгийн газар, сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ хийх нааштай хандлага мэдрэгдсэн байна. Хоёр жил үргэлжилж байгаа сирийн мөргөлдөөнийг эцэслүүлэхийг тэрээр уриалав. Сирийн мөргөлдөөнийг хүч хэрэглэх замаар зохицуулах гэсэн оролдлого хүмүүсийг устгах уршигтай болж байна гэж Сергей Лавров онцлов. Сирийн засгийн газар сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд үнэн хэрэг дээр бэлэн байгаагаа харуулна гэдэгт Орос улс найдаж байна гэж сайд Сергей Лавров нэмж хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш