УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад Монгол улс 1990 оноос өнөөг хүртэл хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагад, дэлхийн улсуудаас нийт хэдэн тэрбум төгрөг, ам долларын зээл авсан, түүний ашиглалт, эргэн төлөгдөх хугацаа, төлөгдсөн болон төлөгдөөгүй үлдсэн зээл, түүний хүүгийн талаар асуулга тавьсан билээ. Монгол Улсын ерөнхий сайдаас түүнд доорхи хариултыг өгчээ.