УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүдийн АНУ-д хийх айлчлал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Айлчлалын хугацаанд гишүүд тус улсын Вашингтон, Нью-Йорк хотуудад ажиллаж, Мөрдөх алба, Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаатай танилцана. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэл, энэ хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Мөрдөх алба болон Маршалын албаны тухай хуулийн төслийн талаар санал солилцох юм.
Тэгвэл гишүүд өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд ажиллаж, Маршалын албаны үйл ажиллагаатай танилцжээ. Уулзалт үр дүнтэй, олон ажлын эхлэлийг тавьсан талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Айлчлал 14 хоног үргэлжлэх юм.