logo
Энэтхэг улс Ангараг руу нисэгчгүй хөлөг илгээнэ

Энэтхэг улс Ангараг руу нисэгчгүй хөлөг илгээнэ

2013/02/22
Энэтхэгийн сансар судлалын байгууллагын мэргэжилтнүүд 2013 оны 10-р сард эрдэм шинжигээний аппаратаа Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Энэтхэг улсын ерөнхийлөгч Пранаб Мукержи мэдээллээ. 2013 онд сансрын хэдэн аппарат, түүний дотор Ангараг гараг судлах ба навигацийн анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсэн гэж тэрээр улс орныхоо парламентын хуралдаан дээр мэдээлжээ.

Эрдэм шинжилгээний ажил хийх бараг 25 кг тоног төхөөрөмж бүхий сансрын аппаратыг зөөгч пуужингаар Ангараг гараг орчмын тойрог замд гаргах юм. Энэ нислэг Ангараг гарагт амьдралын шинж тэмдгийг илрүүлэх, ямар учраас тус гарагт агаар мандал үгүй болсон шалтгааныг судлах зорилготой юм. Энэ алхам нь энэтхэгийн ШУТ-ийн хүрээнд буурьтай ахиц дэвшил гаргана гэж тус улсын ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн энэтхэгийн мэргэжилтнүүд навигацийн хиймэл дагуулын системийн долоон дагуулын анхныг дэлхий орчмын тойрог замд гаргах төлөвлөгөөтэй байна. Энэтхэг улс өөрийн навигацийн хиймэл дагуулын системийг байгуулахыг хичээж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш