Пакистан, Йемен болон дэлхийн бусад улсад нийт 4700 хүн АНУ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын ажиллагааны золиос болсон гэж бүгд найрамдах намын сенатч Линдсей Грэхэм мэдэгдэв. «Бид 4700 хүнийг хөнөөсөн. Зарим тохиолдолд ямар ч гэм зэмгүй хүмүүс хэлмэгдэж байна»гэж улс төрч америкийн Өмнөд Каролина муж улсын жижиг Ислей хотын клубад үг хэлэхдээ тэмдэглэв. 2004 оноос террористуудтай хийх тэмцэлд идэвхтэй хэрэглэж байгаа америкийн нисэгчгүй нисдэг аппаратуудын ажиллагаанд хичнээн хүн хэлмэгдснийг америкийн албаны төлөөлөгч анх удаа дурдав. АНУ-ын засаг захиргаа эдгээр тоо баримтыг дурдахаас татгалзсаар байна.