logo
Гарч болзошгүй Япон, Хятадын цэргийн мөргөлдөөнд  АНУ түүнд татагдан оролцох уршигтай

Гарч болзошгүй Япон, Хятадын цэргийн мөргөлдөөнд АНУ түүнд татагдан оролцох уршигтай

2013/02/22
Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлуулыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаан Япон, Хятадыг цэргийн мөргөлдөөнд хүргэх төдийгүй АНУ түүнд татагдан оролцох уршигтай болж мэднэ гэж АНУ-ын конгерессын судлалын албаны америкийн шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Маргааш Вашингтонд АНУ Японы удирдагчид уулзахын өмнөхөн илтгэлийг нийтлжээ.

Сенкаку арлууд америк-японы аюулгүй байдлын гэрээний дагуу АНУ-ын хариуцах бүст хамрагдаж байна гэж илтгэлд тэмдэглэжээ. Иймээс цэргийн мөргөлдөөн гарсан цагт АНУ түүнд татагдан оролцож мэднэ. Үүний хамт мөргөлдөөн Ази Номхон далайн бүс нутгийн чадавхиар америкийн эдийн засгийн хөгжлийг урамшуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөнд нөлөөлөх хор холбогдолтой болохыг илтгэл анхаарулав.

Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ 2-р сарын 21-24 өдрүүдэд АНУ-д айлчлах тухай үүний өмнө дэлхийн хэвлэл мэдээлийн агентлагууд уламжлан мэдээлсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш