logo
Монголын сайтуудын нэгдсэн чуулганы уриалга, хөтөлбөр

Монголын сайтуудын нэгдсэн чуулганы уриалга, хөтөлбөр

2013/02/22

Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрээр цахим орчин дахь аливаа зах зээл өргөжин тэлсээр байна. Цаг үеэ дагасан Монгол улсын цахим хөгжлийн торгон үзүүрт мэдээллийн сайтууд түүчээ нь болон урагшилж байгаа төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж эхэллээ. Мэдээллийн сайтууд дотроо өргөн мэдээллийн, фото мэдээллийн, бизнес мэдээллийн, зарын мэдээллийн, төрөлжсөн мэдээллийн, мэдээллийн хөтөч гэх мэт төрөл, ангиллыг ч хөгжлийнхөө шатанд бий болгожээ. Гэвч 100 хол даваад буй мэдээллийн сайтуудын нийтлэг эрх ашгийг нэгтгэсэн, сайтуудын эрх ашгийг хамгаалсан нэгэн цогц үйл ажиллагаа, дорвитой бодлого үгүйлэгдсээр байна. Сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг сонсдог байгууллага ч үгүйлэгдэж байна.

Тиймээс Монголын сайтуудын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эв эе, хүч зорилгоо нэгтгэхийг цахим зах зээлд мөр зэрэгцэн ажиллаж буй сайтын эзэд, сэтгүүлч анд нөхөд та бүхэндээ уриалж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн ардынхаа үгийг дагаж салбартаа тохиолдоод буй цаг үеийн асуудлууд, Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлах гэж буй Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөл, зохиогчийн эрхийн асуудал, сэтгүүлчдийн бүтээлийг хамгаалах буюу мэдээний хулгайтай тэмцэх, бүх сайтуудыг нэгтгэсэн нэгдмэл төрийн бус байгууллага байгуулах, сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах асуудлыг хамтдаа ярилцаж, хамтдаа шийдвэрлэхийг уриалж байна.

Жич: Чуулганд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Глоб интернейшнл” ТББ-ын төлөөлөл оролцож мэдээлэл хийнэ.

* * *

“МОНГОЛЫН САЙТУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН”-ы хөтөлбөр 

Болох газар: Циркийн урд, GR төв

Хугацаа: 2013 оны 2-р сарын 25

Холбогдох утас: 88084954, 99097968
 

09:00-09:30  Бүртгэлийн үйл ажиллагаа /Урилгаар бүртгэж, мандат болон дурсгалын зүйл олгох/

09:30-10:00 Нээлтийн үйл ажиллагаа. /Зочдыг танилцуулах, Чуулган зохион байгуулах ажлын хэсгийг татан буулгах, чуулганы тэргүүлэгчдийг сонгох, чуулганы дэг батлах, хэлэлцэх асуудлын дараалал батлах/

10:00-10:10 “Монголын сайтуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” илтгэл

10:10-10:20 Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” илтгэл

10:20-10:30 “Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө илтгэл”

10:30-10:40 Цахим орчин дахь оюуны өмч, хууль эрхзүйн асуудал” сэдвээр Оюуны өмчийн газраас мэдээлэл хийнэ

10:40-11:00 Оюуны өмчийн газрын мэдээллийн дагуу асуулт, хариулт

11:00-11:10 Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ын төслийн талаар мэдээлэл хийнэ

11:10-11:30 Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээллийн дагуу асуулт, хариулт

11:30-13:30 “Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ын төслийг хэлэлцэж, ХХЗХ-д хүргүүлэх саналыг хэлэлцэн батална

13:30-14:30 Үдийн зоог

14:30-15:30 Сайтуудын зүгээс санал, шүүмжлэл, хүсэлт

15:30-16:30 Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сайтуудын хэсэгчилсэн уулзалт, зөвлөгөөн

16:30-17:30 Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэд Цахим сэтгүүлчдийн салбар зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

17:30-17:55 Чуулганаас гарч буй шийдвэрийн төслийг танилцуулах, хэлэлцэх, батлах

17:55-19:00 Чуулганы хаалт, дурсгалын зураг татуулах

19:00-22:00 Хүндэтгэлийн хүлээн авалт

 

Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулган зохион байгуулах ажлын хэсэг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш