logo
Тагнуулын байгууллагын хуучин даргад ял оноов

Тагнуулын байгууллагын хуучин даргад ял оноов

2013/02/23
Терроризмын хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг нууцаар хулгайлан, бусад улсад шилжүүлсэн өгсөн хэргээр Италийн тагнуулын байгууллагын экс дарга Николо Полларид 10 жилийн хорих ял шүүхээс оноожээ. Мөн түүний орлогч байсан Марко Манчинид 9, тус байгууллагын 3 ажилтанд тус бүр 6 жилийн хорих ял оноосон байна. Италийн шүүх өнгөрсөн жил уг хэрэгт оролцсон гэх АНУ-ын иргэн 22 хүнд эчнээ ял оноосны дотор Милан дахь ТТГ-ын товчлогч асан Роберт Лэйдид 8 жилийн хорих ял оноосон ажээ. Энэ хэрэг 2003 онд Италид болсон бөгөөд Египетийн иргэн Абу Омарыг ТТГ нууцаар баривчилж АНУ руу аваачсан юм. Абу Омарын мэдүүлснээр түүнийг 7 сар эрүүдэн шүүсний эцэст ямар нэг ял тулгалгүй суллаж явуулсан байна. Полларигийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Никола Мадиагийн хэлснээр шүүх хурлаар төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцэж байгаа тул үйлчлүүлэгчээ бүрэн хэмжээнд өмгөөлж чадахгүй байгаа гэсэн ажээ. Поллари албан тушаал хашиж байхдаа энэ хэргийг мэдээгүй учир буруугүй гэж мэдүүлсэн байна. Гэвч тэрбээр уг хэргээс болж албан тушаалаасаа огцорч байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш