logo
Хөлөө гайхамшигтай сайхан болгох аргууд...

Хөлөө гайхамшигтай сайхан болгох аргууд...

2013/02/24
Бүсгүй та өвлийн хүнд хувцсанд түүртэж гэртээ суусаар ялигүй таргалан жин нэмж эсвэл арьс чинь суларч бие чинь нэг л сулбагар байна уу? Бүсгүй биений гоо үзэсгэлэнг гайхуулан гунхах жавхалзсан алхаа, гоолиг биеийг тань чимэх мини юбка, өндөр өсгийт гоёмсог гутал өмсөхөд арай бэлэн биш байна уу?

Дэлхийн шилдэг топ моделиудаас хамгийн гоё хөл, гуя, өгзгөөрөө гайхуулдаг Эль Макферсон шиг болмоор байна уу? Таны мөрөөдөл биелэхэд хэчнээн амархан болохыг дараах хэдэн дасгалаас хараад гайхна даа.
Гэвч дасгалаа хийхээс өмнө гайхам сайхан хөлтэй байхын нэг үндэс нь эрүүл мэнд, цусны зөв эргэлт, тохирох хувцас зэрэг байдгийг Эль Макферсон анхааруулдгийг сануулъя

Ингээд хөлийг тань гайхамшигтай сайхан болгох дасгалдаа оръё.

Гуяны дасгалууд

Гуяндаа анхааръя! Нуруу тэгшхэн бөгөөд хөлөө алцайн хол тавьсан байна. 2 тийш ээлжлэн сууж биеийнхээ жинг аажуухнаар нэг хөлнөөсөө нөгөө рүү нь шилжүүлнэ.

Гуяны арын хэсгийн булчинг чангалах.
Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалан бага зэрэг салган тавьсан байна. Гэдсээ түрж байгаа юм шигээр өгзгөө чангалан дээш өргөөд буцаад буулгана.

Хөлийн дотор хэсгийн дасгал /хөнгөн хувилбар/
Зүүн хөлөө нугалан баруун талаараа хэвтэнэ. Баруун хөлөө чангалан өргөсөн хэвээр нь хөлийн үзүүрээрээ /хөл туушдаа тэгшхэн байна/ жижигхэн тойрог дүрслэн хөдөлгөнө. Зүүн талаараа хэвтэн дасгалыг давтана.

Хөлийн дотор талын хэсгийн дасгал /хүнд хувилбар/
Баруун талаараа хэвтэнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалан зүүн өвдгөн дээр тавьсан байна. Таазаа өргөж гэдэснийхээ булчинг багасгана. Нөгөө талаараа давтан хийнэ .

Одоо хөлний нэмэлт дасгалууд

Шатны гишгүүрийн ирмэг дээр өлмийгөөрөө зогсоод гэдсээ тат. Хуруунууд дээрээ өндийнө. Дараа нь зогсож буй гишгүүрийнхээ доод гишгүүрт өсгийгөө хүргэхийг эрмэлзэн сайтар доошил. Биеийн тэнцвэрийг сайн хадгалах хэрэгтэй. Өдөр бүр бие халаалтын дараа 20-30 удаа хийнэ.

Хэвтээд нуруугаа шаланд нааж, гэдсээ тат. Нэг хөлөө шулуунаар өргөн нөгөөг нь өвдгөөр нь нугалан тавхайгаар нь шалан дээр тавь. Дал, нугалсан хөлийн хуруунууд дээр тулан өгзгөө сайтар өргө.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш