БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Пак Кын Хе өнөөдөр тангараг өргөж, ерөнхийлөгчийн албан тушаалдаа орно. Энэхүү ёслол болох өдрийн өмнө БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгах ажиллагаа явуулж болзошгүй учир Өмнөд Солонгос улсын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орлоо. Сөүл умард солонгосын армийн өчүүхэн бага өөрчлөлтийг ч анхааралтай ажиглаж байгаа ба цэргийн анги нэгтгэлийн бүх дарга нарт штабтаа нэг цагын дотор ирж чадах газарт байхыг тушаасан байна. Агаарт тагнуулын онгоц, сөнөөгч онгоц, алсын радиолокацийн илэрүүлэлтийн болон удирдлагын онгоцууд зэргийг хөөргөөд байна. Ямарч өдөөн хатгалагыг няцааж чадах байлдааны хөлөг онгоцууд тэнгист байрлаад байна. Мөн хуурай замын цэргүүдийн дунд хурдан хариулт өгөх отрядуудыг байгуулаад байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх тусгай анги нэгтгэлүүд байлдааны хамгийн дээд зэргийн бэлэн байдалд ороод байна. Шинэ ерөнхийлөгч Пак Кын Хе өнөөдөр буюу 2-р сарын 25-ны шөнө дунд зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж эхлэнэ.