logo
Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайчийг баривчилжээ

Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайчийг баривчилжээ

2013/02/25
Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайчийг Тайванийн цагдаагийнхан барьсан байна гэж бямба гаригт орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ хулгайч 500 мянган долларын үнэт эдлэлийг хулгайлж амжсан байна. Тэрээр сар гаруйн өмнө “ажиллаж” эхэлсэн оршуулгын газрын видео камер түүний машиныг бичиж авсны дараа хулгайч эрийг Юньлинь гацаанд баривчилсан байна. Хулгайч эр 2009 оноос хойш булш ухаж эхэлсэн байна. Тун удалгүй түүнд 3 туслагч гарч иржээ. Тайванийн цагдаагийнхны мэдээлж байгаагаар хулгайчид шөнийн цагаар булшийг ухаж гарган тэндээс бөгж, хүзүүний болон гарын зүүлт зэргийн авч дараа нь зардаг байжээ. Амьд ахуйдаа хэрэглэж байсан дуртай зүйлстэй нь хүмүүсийг оршуулдаг заншил Хятадад одоо хүртэл байдаг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш