Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгсөн байжээ. Үнэтэй эдлэлээ алга болсныг мэдээд тэр эмэгтэй гуйлагчин эрийг хайж эхэлсэн байна. Сара Харрисыг хоёр хоногийн дараа олсон ба хамгийн гайхалтай нь хэдэн мянган долларын үнэтэй бөгжий нь тэр эр буцааж өгчээ.
Харрисийн шударга байдалд биширсэн Дарлинг нөхрийнхөө хамт доржпалам шигтгээтэй цагаан алтан бөгжий нь буцааж өгсөн гэр оронгүй эрийн нэр дээр өглөгийн сан байгуулжээ. Шударга зангийнхаа төлөө гэр оронгүй тэр эрд 100000 доллар цуглаад байна.