Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси тус улсад болох байсан парламентын сонгуулийн товыг өөрчлөх тухай зарлигт бямба гаригт гарын үсэг зурлаа. Мурсигийн гаргасан зарлигийн дагуу сонгууль урьд нь зарласан хугацаанаас нэг долоо хоногийн өмнө буюу 2013 оны 4-р сарын 22-нд болно. Энэ оны 4-р сарын 27-нд болох ёстой байсан египетийн парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын бүх нийтийн сонгуулийн товыг өөрчлөж байгаа тухайгаа төрийн тэргүүн баасан гарагт гэнэт мэдэгдсэн байна. Парламентын сонгуулийн бүх нийтийн санал хураалт дөрвөн үе шаттай явагдах юм. Христос шашинтнуудын уламжлалт баяр болох үнэн алдартны шашны Улаан өндөгний баяртай сонгуулийн тов давхцаж байгаа тул өөрчлөж өгөхийг коптын сүмийн тэргүүнүүд Мурсигээс хүссэн байна. Одоо санал хураалтын эхний шат энэ оны 4-р сарын 22-23-нд, дахин сонгууль 4-р сарын 29-30-нд болох боллоо. Урьд нь сонгуулийн эхний шат 4-р сарын 27-нд эхлэнэ гэж товлосон байсан юм. Үлдсэн гурван шатыг Мурсигийн зарлигын дагуу бас хойшлуулсан байна. Төлөөлөгчдийн танхимын шинэ бүрэлдхүүний анхны хуралдаан урьд нь зарласан 2013 оны 7-р сарын 6-нд биш 7-р сарын 2-нд болох юм байна. Баасан гаринт египетийн парламентын дээд танхим буюу Зөвлөлдөх зөвлөл Үндсэн хуулийн дээд шүүхээс шаардсаны дагуу сонгуулийн тухай шинэ хуулинд оруулсан өөрчлөлтийг батласан ба ерөнхийлөгчид гарын үсэг зуруулхаар шилжүүлсэн байна. Хууль тогтоох дээд байгууллага болох доод танхимыг сонгож ажлы нь эхлүүлснээр тус улсад хувьсгалаас хойшхи Египет улсын төрийн байгуулалтын шинэ бүтцийг эмхлэн байгуулж дуусах юм.