Microsoft корпораци 2-р сард хакерын дайралтад нэрвэгдсэн томоохон IT-компаниудын нэг болов. Microsoft корпорацын мэдээлснээр өчигдөр компанийн ажилтнуудын хэдэн компьютер хорт кодын нөлөөнд автав. Энэ удаагийн дайралт урьд Apple, Facebook компаниудын эсрэг хэрэглэсэнтэй адилхан байна гэж корпорацын төлөөлөгч тэмдэглэв. Компанийн хэрэглэгчдийн мэдээ баримт хохирсонгүй гэж Microsoft батлан илэрхийлжээ. Саяхан Twitter хакерын дайралтад нэрвэгдснийг Би-Би-Си дурдав. Тэр үед хэрэглэгчдийн 250 мянган аккаунт, түүний дотор нууц үг, цахим хаяг болон өөр мэдээ баримтыг хулгайлжээ.
Оросын дуу хоолой
Оросын дуу хоолой