Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-ны өдөр тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр нь Истана маркын 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан шалгажээ. М.Анхбаяр нь автомашиныхаа түлш хадгалах савыг 20х30 см-ийн хэмжээтэй цоолон 11 ширхэг хойлог шувууны мах нуусан байсан аж. Гарсан зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгаж байна.