logo
Чоно агнахаар хил зөрчжээ

Чоно агнахаар хил зөрчжээ

2013/02/26
Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр хоёрдугаар сарын 19-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу морин уналгатай хоёр хүн хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүллээ. Хил зөрчигчдийг буцан орж ирэх үед нь хилчид отолт хийн саатуулсан байна. Саатуулагдсан иргэдийг шалгахад өөрсдийгөө Увс аймгийн Тэс сумын гуравдугаар багийн иргэн Ж.Дамдин, мөн багийн иргэн А.Цэдэв хэмээн мэдүүлжээ. Тэд чонын жим хөөж яваад хил зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд биедээ хоёр ширхэг хавх, сүх, хутга, төмөр хусуур, гадас зэрэг эд зүйлсийг 40.000 төгрөгийн хамт авч явсан байна. Хил зөрчсөн Увс аймгийн Тэс сумын иргэдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш