Мэргэжил нэгт анд, NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсанд Монголын Сайтын Холбооны зүгээс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүтэн өдөржин Mонголын сайтуудын нэгдсэн чуулган зохион байгуулагдаж, тулгамдсан асуудлаа ярилцан, цаашдын үйл ажиллагааны чиг шугамаа тодорхойлж, нэгдсэн уриалга гаргасан юм. Уг хуралдаанаар “Монголын сайтын холбоо”-ны тамга тэмдгээ шинэ удирдлагад шилжүүлж, их ажлын ард гарсан бид өглөө нь ийм эмгэнэлт мэдээ сонссондоо туйлын харамсаж байна. Сэтгүүл зүйн байгууллагын шинэчлэлийн төлөө дуу хоолой нь болон тэмцсээр ирсэн, шинэ бүхний эхлэлийг тавьж, эрч хүч энерги түгээж явсан анд найз, сэтгүүлч С.Наранбаатарынхаа гэр бүл, ахан дүүс, хамт олон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Хурц дайчин үгээрээ бусармаг бүхнийг уудлан илчлэгч асан түүний найрсаг, шударга, илэн далангүй, ажил хэрэгч гэгээхэн дүр бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрийн хуудсыг нээж, уншигч, үзэгч олон түмэн болон мэргэжил нэгт нөхдийнхөө итгэл, хүндэтгэлийг хүлээсэн нэрт залуу сэтгүүлч С.Наранбаатар ийнхүү бүтээж туурвихын оргил болсон ид залуу насандаа зуурдаар биднийг орхин одсонд “ШУУМ.МН” сайтын хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд
* * *