logo
Залуу сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт амиа алджээ

Залуу сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт амиа алджээ

2013/02/26
Өчигдөр орой хэн бүхний танил болсон залуу  сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт амиа алджээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч гадны нөлөөтэй нас барсныг эх сурвалж мэдээлжээ.
Цагдаа нар энэ хэргийг ахуйн сэдэлтэй гэмт хэрэг гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Гэмт этгээд хохирогчийн амь насанд халдахдаа хоолойг нь боосон бололтой.

"2013 оны хоёрдугаар сарын 26-ны 03.06 цагт ЦЕГ-ын шуурхай 102 дуудлагад согтуу хүн таксины төлбөрөө төлөхгүй маргалдсан талаар мэдээлэл ирсэн. Тус дуудлагын дагуу холбогдох хүмүүс очиход сэтгүүлч С.Наранбаатар ухаангүй байсан учир 103-т дуудлага өгсөн байна. Улмаар түргэнийхэн С.Наранбаатарыг нас барсныг тогтоосон. Чухам ямар шалтгаанаар амь насаа алдсаныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар одоо шалгаж байна" хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал мэдэгджээ.
"С.Наранбаатар таксигаар 32км явсан төлбөрөө өгөхөөс татгалзаж маргаан үүсч улмаар жолооч өөрийн ахыг дуудсан" хэмээн сэжигтнүүд мэдүүлэг өгсөн байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш