logo
Байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

2013/02/27
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулсан Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр үдээс өмнө хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар удирдан явуулж, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Д.Мөнхбаатар болон Байгаль орчин, ногоон хөгжил, Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Зам тээврийн яамд, Улсын дээд шүүх, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МУИС, ХААИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцон санал бодлоо солилцов.

Дээрх хуулиудын төслийн талаархи саналаа боловсруулж, ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш