Оюуны өмчийн зөрчилгүй программ хангамж ашиглах талаарх Улсын Их Хурлын даргын уриалга, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан “Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг үндэслэн Нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 60 тоот захирамж гарлаа.
Уг захирамжид Улсын Их Хурлын Тамгын газарт ашиглагдаж буй хэрэглээний программ хангамжуудыг 2013 оны 3 дугаар сарын 01-нээс, үйлдлийн системийг 2013 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн нээлттэй эхийн программ хангамж руу шилжүүлэхээр зааж, Улсын Их Хурлын Тамгын газарт нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх төлөвлөгөөг батлав.
Мөн нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод нээлттэй эхийн программ хангамж ашиглах чадварын тухай заалт нэмж оруулж, сургалт зохион байгуулан шаардлагатай мэдлэг чадвар олгохыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид үүрэг болголоо.
Дээрх захирамжийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газарт нээлттэй эхийн хэрэглээний программ хангамж нэвтрүүлэх ажлын удирдамж боловсруулан батлуулж, 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэглэгчдийн хэрэглээний программуудыг нээлттэй эхийн программ хангамжаар сольж суулган мэргэжил арга зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажиллаж байна. Тамгын газарт дараах хэрэглээний программ хангамжуудыг ашиглаж эхэлсэн бөгөөд одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй болно.
1.Баримт бичгийн боловсруулалт -Libre office
2.Дотоод мессенжер -LAN мессенжер Spark
3.Интернет мессенжер -Pidgin
4.Интернет хөтөч -Mozilla Firefox