Асуулт 1. Хөшөөтийн уурхайн талаар яам, Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?
Хариулт: Монгол улсын засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Хөшөөтийн нүүрсний уурхайн талаар хэлэлцээд Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамааруулах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Уул уурхайн сайдад даалгасан.
Засгийн газрын 2012 оны 67 дугаар тэмдэглэлээр өгсөн дээрх үүргийн дагуу Уул уурхайн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тушаалаар “Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна.
Асуулт 2. Уг ордыг стратегийн орд газрын жагсаалтад оруулах үйл явц аль шатандаа явж байна вэ?
Хариулт: Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамааруулах тухай санал, хүсэлтийг орон нутгийн иргэд төдийгүй салбарын зарим эрдэмтэн, судлаачид, төр засгийн удирдлагуудад удаа дараа тавьж ирсэн.
Уул уурхайн яамнаас байгуулсан Ажлын хэсэг дээрх асуудлаар тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын судалгааны төвтэй хамтран IPO хийсэн ашигт малтмалын ордыг стратегийн ордод хамааруулахад эрсдэл гарах эсэх, энэ талаар олон улсын ямар туршлага байдаг талаарх асуудлыг судалж, Хөшөөтийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагуудтай уулзан орон нутгийн нүүрсний хангамж, уурхайн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож байна.
Тус яамнаас байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.
Асуулт 3. Хөшөөтийн уурхайг ойрын хугацаанд сэргээн ажиллуулах талаар хийж байгаа ажил байна уу. Орон нутгийн амжиргааны гол эх үүсвэр болсон уг орд ажиллахгүй байгаагаас хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Уурхайн ажиллаж эхлэх тодорхой хугацааг сонгогчид маань нэхэж байна. Ер нь Хөшөөтийн уурхайг Засгийн газар болон Уул уурхайн яамны талаас зогсоосон юм уу, эсвэл “Мо Эн Ко” компанийн зүгээс ажлаа зогсоосон юм уу. Үүнд хариулт өгнө үү.
Хариулт: Хөшөөтийн ордыг түшиглэн 1972 онд орон нутгийн чанартай нүүрсний уурхайг байгуулж 2010 он хүртэл нийт 1205,0 мян.тн нүүрс олборлосон байна. 2010 оноос тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Мо Эн Ко” ХХК олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж 2010 онд 397,5 мян.тн, 2011 онд 806,9 мян.тн, 2012 оны эхний 7 сард 636,9 мян.тн нүүрс олборлож, орон нутгийн хэрэгцээнд болон экспортод гаргасан байна.
Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар ашиглалтын эхний жилд 1,4 сая тн, хоёрдахь жилээс 3,0 сая тн, гурав дахь жилээс 5,0 сая тн, дөрөв дэх жилээс 8,0 сая тн нүүрс олборлож төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөсөн байна.
Хөшөөтийн уурхайг Засгийн газраас болон Уул уурхайн яамны зүгээс зогсоосон асуудал байхгүй. Энэ талаар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байхад үйл ажиллагаагаа зогсоох нь хуульд зөрчсөн буруу үйлдэл, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллах ёстой гэдгийг хатуу сануулсан.
“Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагуудад 2013 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Дарви, Цэцэг, Мөст сумдад ажиллаж, орон нутгийн төр, захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөтэй уулзаж, Хөшөөт төслийн хүрээнд хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулж, орон нутгийн удирдлагууд, иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн тухай мэдээллийг тус яаманд ирүүлээд байна.
Асуулт 4. Хөшөөтийн уурхайг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн 36 Мегаваттын цахилгаан станцын төсөл, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулна уу. Жилд 8,0 сая тонныг олборлох боломжтой гэж мэдэгдэж байгаа уг уурхайн нөөцийг 85,7 сая тонн гэж үзвэл аравхан жилийн дотор нөөц нь дуусахаар байна. Гэтэл ийм ордыг түшиглэн цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл мөн үү?
Хариулт: Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 32-5 тоот дүгнэлтээр Хөшөөтийн ордын нүүрсний бодитой болон боломжтой нөөцийг 87,5 сая тонноор тогтоож, ордын хайгуул хийсэн хэсгийн нүүрсний нөөц баялагийг 270,2 сая тоноор тогтоосон.
Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар ашиглалтын эхний жилд 1,4 сая тн, хоёрдахь жилээс 3,0 сая тн, гурав дахь жилээс 5,0 сая тн, дөрөв дэх жилээс 8,0 сая тн нүүрс олборлож төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөсөн.
“Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд нийт 336,9 км урттай хатуу хучилттай авто зам, нисэх онгоцны буудал Зэрэг-Дарви сумдыг холбосон 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 36 МВт-ын чадалтай дулааны цахилгаан станц, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Цаашид нарийвчилсан хайгуулын үр дүнд нүүрсний нөөц өсөх боломжтой тул Хөшөөтийн ордыг түшиглэн цахилгаан станц барих нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Асуулт 5. Уурхайн олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийгдээд байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Хариулт: Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах явцад уурхай орчмын байгаль экологид тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөл үүсч, экосистемд өөрчлөлт орж болзошгүй тул “Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг