Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран 2013 оны энэ сарын 28-ны өдрийн 17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хууль зүйн яам Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Монгол Улсад хууль зүйн үйлчилгээ эрхэлж буй гадаад орнуудад хуульчийн мэргэжлийн эрхээ авсан хуульчид болон гадаадын хуулийн фирмүүдийг олон улсын нийтлэг жишигт нийцсэн тодорхой зохицуулалтад оруулахаар судалгаа боловсруулалт хийгдэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээр дотоод гадаадын сонирхогч бүх талуудын дуу хоолойг сонсох, зохицуулалтын тодорхой хувилбарууд дээр санал бодлоо хуваалцах, хэлэлцэх зорилготой ажээ. Хэлэлцүүлэг нээлттэй болох бөгөөд оролцох хүсэлтээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалтын төвийн 312825 утсанд өгөх боломжтой юм байна.