logo
Хүний эрхийг хангах аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсруулав

Хүний эрхийг хангах аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсруулав

2013/02/27

“Хууль зүйн салбарт хүний эрхийн үнэлгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг энэ сарын 25-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хуулийн төсөл, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын төслийг хянах, бүртгэхдээ хүний эрхийг хангаж буй байдал, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээг хүний эрхэнд суурилсан байдлаар хийх, харьяа агентлаг байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг хангаж ажиллахад баримтлах аргачлал, шалгуур үзүүлэлт боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан. Ажлын хэсгийнхэн аргачлал, шалгуур үзүүлэлтээ боловсруулж дуусаад, хүний эрхийн салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, шинжээчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид бүлэгт хуваагдан тус аргачлал, шалгуур үзүүлэлт, практик хэрэглээний талаар санал солилцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш