Японы нийслэл Токиод үйлчлүүлэгчидээ хоолны жороор төдийгүй үйлчлэгчдээрээ татах нэгэн сонирхолтой зоогийн газрыг нээжээ. Зочдод хоол, ундааг сармагчин хос бусад үйлчлэгчдийн нэгэн адил хүргэж үйлчилдэг байна. Сармагчингууд амны хаалт, хиймэл үс болон дүрэмт хувцас өмсдөг бөгөөд хүний хэлийг ойлгодог тухай орон нутгийн хэвлэлүүд уламжилжээ. Зочдын ярьснаар, сармагчингууд хүний хэл яриа ойлгодог ба тэдний захиалсан захиалгыг алдаа мадаггүй авчирдаг аж. Зоогийн газрын эзэн хэлэхдээ, санаа нь түүнийг зоогийн газар ажиллаж байхад хайртай сармагчин нь эзнийхээ үйлдэлийг дуурайж хийж эхэлснээс хойш эдгээр амьтдыг ашиглах уг санаа төрсөн ажээ. Японы хуулийн дагуу амьтад нь өдөрт хоёр цагаас илүүгүй ажиллах ёстой юм. Тиймээс зоогийн газрын эзэн дахин 2-3 сармагчин ажлуулахаар төлөвлөж байгаа аж.