Египетийн өмнөд хэсэгт Луксорт гадаадын жуулчид сууж явсан агаарын бөмбөлөг унасны уршгаар 18 хүн амь насаа алдсан байна. Үүр цайх үеэр гадаадын 21 жуулчин сууж яваа гаарын бөмбөлөг эртний хотын дээгүүр нисч яваад энэхүү эмгэлнэлт хэрэг явдал болжээ. Бөмбөлөг 300 метр өндөрт шатаад унасан байна. Амь үрэгдэгсдийн дотор Франц, Англи, Япон, Хонконгийн жуулчид байжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр нисэгч ба 2 жуулчин эсэн мэнд байна.