АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа хэлэлцэж шийдвэрлэх ёстой боллоо. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай мэдэгджээ.
Оризон муж улсын туршилтын талбайн дэргэд дөрвөн салхин цахилгаан үүсгүүр барих ажилд Барак Обама 2012 оны 9-р сард хориг тавьжээ. Тэнд цоо шинэ загварын нисэгчгүй нисдэг аппаратыг туршдаг газар ажээ. «Саньи» корпорацын «RALLS» америкийн охин компани уг төслийг хэрэгжүүлэх ёстой байжээ. Хятадын хоёр үйлдвэрлэл эрхлэгч америкийнтэдгээр охин компанийн эзэд юм. Тус компани хятадын «Sany Group» компаниос үүсгүүрийг худалдан авах ёстой байв.
Барак Обама энэ төсөлд л хориг тавьжээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдалд аюул учруулж мэднэ гэж тэр үед мэдэгдсэн билээ. Энэ талаар нотлох баримтч байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Шүүх л асуудлыг тодруулж үнэнийг тогтооно. Харин америкийн шүүх ингэхийг хүснэ гэж үү? АНУ-ын ерөнхийлөгчэд мэдүүлсэн заргыг хятадын талд таагүй нөхцөлд авч үзэж байна. Зах зээл дэх хятадын компаниудын түрэмгий зан үйлийн хариуд америкийн улс төрчид «Болгоомжил, хятадууд ирж дайрна» гэдэг. Энэ удаа ч мөн сэдвийг ашиглах бололтой.