logo
Олон улсын жүдо бөхийн холбоонд анх удаа Монгол хүн ажиллана

Олон улсын жүдо бөхийн холбоонд анх удаа Монгол хүн ажиллана

2013/02/28
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дарга Б.Пагва нь Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны Энх тайвны хорооны дэд даргаар сонгогдон ажиллахаар боллоо. Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын эхээр болсон "Их дуулга"-ын тэмцээний үеэр ОУЖБХ-ноос түүнийг энэхүү албан тушаалд томилж, өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авсан байна. Ийнхүү ОУЖБХ-нд анх удаагаа Монгол хүн сонгогдов.

Б.Пагва нь Прагийн их сургуулийг төгсөж, Москва хотноо Шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалжээ. ОУЖБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, шүүгчийн зөвлөлийн дарга, Монгол, Чех улсын жүдогийн спортын мастер цолтой. Энэхүү ОУЖБХ-ны Энх тайвны хороо нь НҮБ-ын харьяа томоохон байгууллагуудын нэг юм. Тус хороонд Норвеги улсын иргэн ноён Жан Эрик Шиотцоор удирдуулсан, Польш, Монгол, Франц, Бурунди, Непал, Герман, Австрали улсаас томилогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш