logo
Хайрыг гүйцэхгүй бол

Хайрыг гүйцэхгүй бол

2013/02/28
Хайрыг чи хөөгөөд гүйцэхгүй бол арай өөр зүйлтэй ноцолд, тэгж байтал хайр дэлхийг бүтэн тойрчихоод чам дээр гүйгээд ирнэ.

* * *

Хүлээж бай

Залуу найз охин руугаа мессеж бичнэ: "Манайд хүрээд ир. Гэрийнхэн өнөө шөнө ирэхгүй, шил винотой хүлээж байя".
Хариу ирлээ: "Найз охин чинь унтсан, би аав нь байна. Шил архи аваад очлоо, хүлээж бай..."

* * *

Хармаар байна уу?

Та Парисын Луврын музейд очилгүйгээр Мона Лизагийн нууцгай инээмсэглэлийг хармаар байна уу? Тийм бол энэ их амархан. Саяхан миний олж ирсэн овоо хэдэн халтар төгрөгийг хааш нь хийчихсэн юм бэ? гэж эхнэрээсээ асуухад л болно...

* * *

Хамгаалалт

Гэрлэхээсээ өмнө эрэгтэй нь эмэгтэйнхээ гарыг атгаж байвал хайр. Харин гэрлэсний дараа бол бие хамгаалалт.

* * *

Найраа

- Энэ Батаад хүүхнүүд яагаад тийм сүрхий сайн байдгийг нь чи мэдэх үү?
- Мэдэхгүй
- Цаадах чинь хэн нэгэн бүсгүйтэй уулзаж суухдаа "Үнэн хэрэгтээ би тийм ч өндөр биш, зүгээр л түрүүвчин дээрээ суучихсан юм" гэж ярьдаг. Тэгээд л болоо.

Гэрлэлт
2011 оны 10-р сарын 05 Нийтэлсэн Donald
Эрийн цээнд хүрч яваа ач нь өвөөдөө хэлж байна.
- Би хөөрхөн эхнэртэй болно, бурхан минь хамгийн гол нь хөөрхөн. Тэгээд ухаантай, дээрээс нь баян бол бүр догь.
Өвөө нь хэсэг бодож сууснаа:
- Ач минь, яаж ч бодсон чи гурван удаа гэрлэх болох нь дээ.

* * *
Баярлаад

Хоёр бүсгүй өмнөх амьдралынхаа талаар ярилцаж байна гэнэ.
- Олон жилийн өмнө салсан нөхөр маань салснаасаа хойш байнга ууж байгаа гэсэн.
- Тийм удаан тэмдэглэж байгааг бодвол цаадах чинь их л баярлаж дээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш