logo
Залуусын нээлттэй зах ажиллана

Залуусын нээлттэй зах ажиллана

2013/02/28
Сүүлийн үед цахим ертөнцийн хүрээнд фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийн дунд залуусын нээлттэй зах ажиллах мэдээлэл сонирхол татаж байгаа юм. МЗХ-ны залуучуудаас санаачилан дэлгэрүүлж, олон нийт, залуучуудын дунд залуусын нээлттэй захыг ажиллуулахаар болж байгаа юм байна. Залуу хүн танд өөрт байгаа хэрнээ хэрэглэдэггүй харин бусдад хэрэгтэй эд зүйлсээ зарж, бусадтайгаа солилцох, мөн өөрт хэрэгтэй зүйлсээ хамгийн гол нь хямд үнээр бусдаас худалдан авах боломжийг нээж өгөх зорилгоор энэхүү нээлттэй залуусын захыг ажиллахаар болжээ. Сонирхол нь буурсан гар утас, уншаад дууссан ном, сонирхолтой нийтлэлтэй сэтгүүл зэрэг танд хэрэгцээгүй болсон зүйлс өөр хэн нэгэнд хэрэгтэй байж болно шүү дээ. Манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү худалдааны шинэ үйлчилгээ, хэв маяг нь европ, азийн хөгжилтэй орнуудад ихээхэн дэлгэрсэн байдаг юм байна. Залуусын нээлттэй зах нь бямба гараг бүрт МЗХ-ны төв байрны урлагийн зааланд болох аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш