logo
Өмнөд Солонгосын парламент ерөнхий сайдыг батламжилжээ

Өмнөд Солонгосын парламент ерөнхий сайдыг батламжилжээ

2013/02/28
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчид тулгарсан анхны асуудлыг шийдвэрлэж эхлэв. Өчигдөр орой тэрээр парламент сайшаасны дараа ерөнхий сайдыг томилов. Харин Умард Солонгос, Япон улстай холбоотой өөр хоёр асуудлыг шийвэрлэх талаар ямар нэгэн алхам хийгээгүй байна.

Парламент ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг батласан явдал Пак Кын Хед өргөсөн нэг ёсны бэлэг болов. Харин сайд нарын албан тушаалд нэр дэвшсэн 17 хүнийг батлахад бас нэг долоо хоног шаардагдах бололтой. Энэ нь шинэ ерөнхий сайд эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хүнд түвэгтэй зорилтыг биелүүлэхэд хугацаа алдах сөрөг талтай юм. Түүнчлэн Умард Солонгос цөмийн зэвсэгтэй гүрэн улс болох гэж байгаа нөхцөлд  улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилт амаргүй болсонцаг мөч тулгараад байгаа билээ.

Өчигдөр ерөнхийлөгч Пак Кын Хе тангараг өргөх ёслолд нь байлцсан АНУ-ын төлөөлөгч, ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлын зөвлөх Томас Донилонтой уг асуудлыг хэлэлцэв. Пак Кын Хегийн АНУ-д хийх айлчлалын үеэр мөн сэдэвт америк-өмнөд солонгосын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Нэн удахгүй энэхүү  айлчлалын өдөр хугацааг товлоно.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Япон улстай холбоотой сэдвийг хөндөж болзошгүй юм. Япон улс  өөрийнх  нь улсын  эрх мэдэлд байгаа Токто (Такэсима) арлуудад санаархаж байна гэж Өмнөд Солонгос үзэж байна. Японы үйлдвэрлэлийн бараа таваарыг худалдан авахаас татгалзах уриаг одоо Сөүлийн гудамжуудад үзэгдэх болсон байна. Иймэрхүү байр суурь нь  Өмнөд Солонгост ч Япон улсуудын хоорондын харилцааг хурцатгах аюултай юм.

Үүнээс үүдэн «Япон улс Өмнөд Солонгостой харилцах хэтийн төлөвийг бодож түүхийн үйл явдлыг харгалзвал зохино» гэж Пак Кын Хе тангараг өргөх ёслолд нь байлцсан Японы дэд ерөнхий сайд Таро Асод хэлсэн байна. Сөүл түүхийн баримтыг сөхөн Токто арлуудын талаар өөрийн санаа бодлыг зөвтгөж байна. Гэсэн ч Токио ч Такэсимаг эзлэх эрхээ түүхий баримтаар батлахыг хичээж байна.

Энэ маргааныг түүхийн баримтаар зохицуулах аргагүй гэж олонхи түүхч үзэж байна. Иймээс Пак Кын Хе Вашингтонд айлчлалынхаа үеэр Вашингтоныг нутаг дэвсгэрийн асуудлаар Япон улстай хийж байгаа маргаанд өөрийн талд оруулахыг оролдож болзошгүй. Түүнчлэн Японы ерөнхий сайд Синзо Абэ Барак Обаматой хийх уулзалтаа Сенкаку (Дяоюйдао) арлуудыг эргэн тойрон Хятадтай үүсгэсэн маргаанд АНУ-аас дэмжлэг авах бодолтой байгаа.

Чухамхүү АНУ л ХХ зууны дундуур эдгээр хоёр асуудлыг үүсгэсэн билээ. Тус улс 1945 онд ялагдсан Японоос авсан эдгээр арлыг чухам хэнд буцаахыг тов тодорхой мэдэгдээгүй. Гэвч одоо америкийн тал эдгээр асуудлыг шийдвэрлэх гэж яарахгүй байна.  Пак Кын Хе Токто (Такэсима) арлуудын асуудлаар японы талтай тохиролцох арга боломжийг өөрөө эрэх нь зөв бололтой. Энэ асуудлыг шийдвэрлээгүй байгаа нь Өмнөд Солонгос, Япон улсуудын эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаанд саад учруулахгүй байх учиртайг хоёр тал бодож, арга буюу тохиролцох ёстой болоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш