Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд олон сонирхолтой лекцүүдийг оюутан залуучууддаа хүргэж, тэдний хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болж чадсан МЗХ-ны цуврал лекцийн энэ жилийн төлөвлөгөө гарчээ. Маргааш буюу 03-р сарын 01-нээс эхлэх цуврал лекцийн анхны зочин олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал” сэдвээр залуучуудад лекц уншиж, өөрийн амжилтаас хуваалцаж, тэдний сонирхсон асуултанд хариулах юм байна. Энэхүү цуврал лекц нь баасан гараг бүрт 17:00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд зохион байгуулагдах юм. Оюутан залуус, сонирхсон хэн бүхнийг үнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг уриалж байна.