logo
АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар Чак Хейгел томилогдлоо

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар Чак Хейгел томилогдлоо

2013/03/01
АНУ-ын Конгрессын сенат Чак Хейгелийг БХ-ын сайдын албан тушаалд батлав.  Конгрессын 58 хууль тогтоогч түүнийг томилохыг дэмжиж, 41 нь эсэргүүцсэн байна. Хейгел америкийн шинэ засаг захиргааны бүрэлдхүүнээс хамгийн ширүүн маргаан дунд албан тушаалд томилогдсон сайд болов.

Сенат хоёр ч удаа  хэлэлцэж байж  Хейгелийг батлажээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний төлөө  Бүгд найрамдахын гишүүд санал өгөхөөс татгалзсан билээ. Нэр дэвшэгч чухал хэдэн асуудлаар ямар байр суурь баримталж байгаа нь тодорхой биш байна гэж тэд үзсэн юм. Хейгел Пентагоны тэргүүн болохын тулд сенатчдын олон зуун асуултад бичгээр хариу өгч, хэлэлцүүлгийн үеэр 9 цагийн турш үг хэлсэн байна. "Хейгел хатуу шийдэмгий биш байна. Энэ хүн БХ-ын сайдад таарахгүй" гэж сөрөг тал үзсэн ажээ. Тэрээр Пентагоныг тэргүүлэх албан тушаал хаших үеэр илүү шийдэмгий болох байхзарим улстөрчид үзэжээ.

Үнэндээ бол АНУ-ын БХ-ын шинэ сайд урьд нэлээд зөөлөн үг яриатай байсан, тайван нэгэн аж. Тэрээр палестинчуудтай тохиролцохыг уриалж, Израилийг шүүмжилж, Иран улсад хандах хандлагыг олохыг санаачилсан билээ. Энэ бүхэн нь түүнийг мөн албан тушаалд томилох эсэх дээр нилээд удаан хэлэлцэхэд хүргэсэн бололтой. Одоо тэрээр илүү дайнч, шийдэмгий зан үйлтэй болох ёстой аж. Эхний үед тэрээр үйл ажиллагаагаа АНУ-ын милитарист бодлогод нийцүүлэх ёстой юм.

Гэвч хэргийн учир зөвхөн Хейгелийг томилох асуудлаар хязгаарлагдахгүй байна. Тухайлбал тэд өнгөрсөн онд Ливийн Бенггазид террористууд АНУ-ын консулын газарт халдсантай холбогдуулан нэмэлт мэдээлэл өгөхийг Цагаан ордноос шаардав. Азаар Хейгелийн томилолтыг сенатчид Ливид болсон хэрэг явдалтай холбон үзэхийг шаргуу оролдоогүй юм. Сенатад Ардчилсан намынхан Хейгелийг томилох асуудлаар санал хураахын тулд бүгд найрамдахын дөрвөн гишүүнийг өөрийн талд оруулсан байна. Үүний үр дүнд Ардчилсан намынхан сенатад дийлэнхи олонхи нь болж Хейгелийг БХ-ын сайдаар батлав.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сенатын санал хураалтыг  тайлбарлахдаа. "Улс оронд шаардагдах, зэвсэгт хүчинд таарах БХ-ын сайд томилогдлоо" гэж хэлсэн байна. "Хейгелийн ухаалаг цэцэн мэргэн бодлогод найдаж байна" гэж Барак Обама онцлов. АНУ-ын цэрэг дэлхийн олон бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байгаа нь энэ удаа бүгдэд ил тод ажиглагдлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш