Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю Хятадаас сэрэмжлэх утгатай гэнэтийн мэдэгдэл хийлээ. Дэлхий дахинд “авторитар загварын” дэглэмийг сахигчаараа алдартай Ли Куан Ю сүүлийн ярилцлагууддаа бүс нутгийн орнуудыг Хятад улсын томрох гэсэн эрмэлзлэлээс сэрэмжлэхийг уриалжээ. Орос улсын Хятад судлаач Андрей Карнеев сингапурын ахмад улс төрчийн Хятад улсын тухай “ хэзээ ч АНУ-ыг шинэ технологи болон шинэтгэлийн хөгжлөөрөө гүйцэж түрүүлж чадахгүй” гэсэн дүгнэлтүүдийг чухал хэмээн үзэж байна.
Ли Куан Ю нь Хятадын “бүрэн бус” ардчилалтай, гэхдээ тус улсын тогтовортой байдал болон эдийн засгийн шинэчлэлийн амжилтыг хангасан улсын улс- төрийн системийн онцлогт тэвчээртэй хандахыг уриалсан үгийг олон удаа хэлж байсан юм . Гэвч саяхан гарсан нэгэн шинэ номонд сингапурын улс төрч хамба ламтай хийсэн ярилцлагад Ли Куан Ю нь түүний байр суурийг цочирдуулсан гэнэтийн үг ярьжээ. Уг номонд бүс нутгийн орнууд Хятадын цэцэглэж байсан түүхэн үеийг санаж байгаа бөгөөд одоо дундад зуунд байсан тэдгээр харилцаануудаа сэргээхийг эрмэлзэхийг хүсч болох юм гэдгээс сэржээн байна гэж тэмдэглэжээ.
Ли Куан Ю ойрын 40-50 жилд “туйлын томоотой” байж АНУ-тай хэн нь нөлөөтэй гэдгээ үзэх гэж”толгойгоо цухуйлгалгүй” сөргөлдөх ородлогоосоо түдгэлзэхийг зөвлөжээ. Тэр тусмаа зэвсгээр хөөцөлдөхдөө хуучин ЗХУ -ын жишгийг дагах хэрэгтэй юм. “Сингапурын эдийн засгийн гайхамшигийн “зохиогч үзэхдээ, хэрвээ Хятад АНУ-тай зэвсгийн сөргөлдөөнд хүрвэл мэдээж хэрэг бүрэн ялагдана гэжээ.
Энэ шугамыг үргэлжлүүлэхдээ Ли нь өөрийн харилцан ярилцагчдад ойрын жилүүдэд БНХАУ АНУ-ыг ДНБ-ийнхээ хэмжээгээр давж гарах нь дамжиггүй гээд, Хятад улс нь “хэзээ ч АНУ- ыг шинэ технологийн салбарт болон шинэтгэлийн хөгжилд давж гарч чадахгуй” гэжээ. “Уйгагүй, бүтээлч, шинэтгэлийн уур амьсгалаараа АНУ нь одоогийн хүнд хэцүүг даван туулахад болон өрсөлдөгч чадварын давууд талын дахин олж авах боломжтой”. Тэгвэл Хятадын уламжлалт соёлын болон улстөрийн системийн хоцрогдол нь тус улсад бүтээлч уур амьсгал хийгээд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглох болно.
Сингапурын агуу улстөрчийн гэнэтийн дүгнэлт БНХАУ-д албан ёсоор мэдэгдэхүйц хариултыг хараахан төрүүлээгүй байна. Ли Куан Ю нь Хятадад маш их нэр хүндтэй. 70-аад оны сүүлээр Дэн Сяопин өөрийн шинэчлэлийн реформыг Сингапур явж, Литэй уулзсаныхаа дараа эхэлсэн. Саяхан БНХАУ-ад Хятадын КН-ыг Сингапурын эрх баригч “Ардын үйл ажиллагааны намын” туршлагыг судлах нь хэрэггүй юм гэдэг дээр нилээд мэтгэлцээн явуулсан.
Нөгөөтэйгүүр, хятадын албан ёсны сонингууд одоохондоо Ли Кун Ю гийн мэдэгдэлийг тойрч байна. Интернетийн хэдэн арван сайтуудад зүүнийг баримтлагчдын нэгэн сайтаас “Ямар учраас Ли Куан Ю бүгдийг Хятадаас айхыг уриалж байгаа юм бэ?”гэсэн нэр нь төдийлөн нэрд гараагүй блогер Жан Жикуний нийтлэл гарчээ. Уг нийтлэлд Ли Куан Ю рүү чиглэсэн нилээд хэдэн доромжлолыг агуулахын зэрэгцээ Ли Куан Ю “шар арьстай хүн байж “Хятадыг ийм маягаар шүүмжилсэн гэж нилээд бухимдал илэрхийлсэн байжээ. Зохиогч бичихдээ, Сингапур нь аль хэдийнэ АНУ-ын стратегийн гол түшиц бүс болж хувирсан. Харин Ли Кун Ю нь блогерын үзэж байгаагаар, “Сэм ахдаа“ өөрийгөө хэрэгтэй зайран гэдгээ харуулахын тулд гүрийж байгаа нь энэ гэжээ.
Гэхдээ гадаадын тоймчдын тэмдэглэж байгаагаар, Ли Куан Ю энэхүү мэдэгдэл нь агуу улстөрчийн ухамсартай бүхий л амьдралынхаа ихэнхи хэсгийг зориулсан систем Сингапурт муудаж эхлэсэн тэр үетэй давхацжээ. Саяхны парламентын сонгуулийн өмнө эрх баригч нам анх удаагаа амжилт байгуулаагүй. Өмнө нь үзэгдээгүй засгийн газрын эсрэг гудамжны жагсаалуудад хэдэн зуун оролцогчид нэгдсэн байлаа. Сингапурын залуучууд, Хятадын үе тэнгийнхнээсээ дутуугүй нэг намын улстөрийн системд баригдаж байгаа хүрээг мэдэрч байна.
Харин сэрэмжлүүлгийн хувьд гэвэл, энэ нь сүүлийн саруудад бүс нутаг дахь нутаг дэвсгэрийн нилээд хэдэн маргаанаас болж савлаж байгаа олон нийтийн сэтгэлийн хөөрөлтэй холбож үзэж болох юм. Хятад хэлтэй Интернетэд өглөөнөөс үдэш орой хүртэл аль нэгэн оронтой зэвсэгт мөргөлдөөний ирээдүйг хэлэлцэж байна. Хятадын ардын чөлөөлөх армийн зарим генералууд өөрийн “харцаганы харцаар” интернетийн сүлжээг өөрсдийн байр суурийг илүү олноор илэрхийлүүлэх гэж өдөөж байна. Энэхүү бухимдал нь нь эрхгүй мэдрэгдэж байна. Чухамдаа Ли Куан Ю нь сэтгэл санааны хөөрөл, хямралын үедээ ярьсан байж болох юм.
Эх сурвалж: ОРОСЫН ДУУ ХООЛОЙ